НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН МЭДЭЭ

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар тухайн банкин дахь нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг банк татан буугдсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөр олгож эхлэх үүрэгтэй тул 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нөхөн төлбөр олгож эхэлсэн.

Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн тооцооллоор татан буугдсан Капитал банкинд нийт 439,322 харилцагч байгаагаас 350,607 нь даатгалд хамрагдсан байсан. Хадгаламжийн даатгалын корпорациас эдгээр 350,607 иргэн, хуулийн этгээдийн 44.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгийг нөхөн төлбөр олгох ХААН банкинд шилжүүлсэн бөгөөд ХААН Банк нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Хуулийн дагуу татан буугдсан банкны даатгагдсан хадгаламж эзэмшигч нь нөхөн төлбөрийг 3 жил хүртэлх хугацаанд нэхэмжлэх эрхтэй бөгөөд 6 дугаар сарын 14-ний байдлаар 20,015 хадгаламж эзэмшигчийн 35,9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Бид Монголбанк, Банкны эрх хүлээн авах зөвлөл болон ХААН Банктай хамтран энэ үйл ажиллагааг аль болох шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ

2019 оны 6 дугаар сарын 21



© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци