КАПИТАЛ БАНКНААС НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон ХААН Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна.
Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банкинд шилжүүлсэн тул маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкны Хавсралт 1, 2-т заасан нэгжүүдээр ажлын өдрүүдэд олгох болсныг мэдэгдэж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотод 19 тооцооны төв
  • Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-т заасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.

  • Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).
  • Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

Капитал банкинд тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн Хавсралт 1, 2-т заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч  байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид манай тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банкинд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу  2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээлэх болно.

Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно. Тиймээс та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүсье. Өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зарим төрлийн хадгаламж даатгалд хамаардаггүй бөгөөд ийм данстай хүмүүсийн мэдээллийг нэгтгэх ажил хараахан дуусаагүй байгаа юм. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн болон даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч энэ талаар Банкны эрх хүлээн авагчид хандах эсхүл ХААН Банкны нөхөн төлбөр олгож буй тооцооны төвөөр дамжуулан Хадгаламжийн даатгалын корпорацид хүсэлт гаргаж шалгуулна уу.

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.

2019.04.18-ны өдөр. Пүрэв гараг

 

Хавсралт-1
Улаанбаатар хотод нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд

Тооцооны төвийн нэрАлбан ёсны дэлгэрэнгүй хаягЦагийн хуваарь
/Даваа-Баасан/
Тэнгис т/тЧД, 5-р хороо, 6-р хороолол, Самбуугийн гудамж, 19-1 тоот
(Victoria center)
09:00-17:00
Багатойруу т/тЧД, 4-р хороо, Бага тойруу, 15-р байр
(Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд)
09:00-17:00
Баруун хүрээ т/тБГД, 8-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын урд Lucky mart байр (Өргөө-1 кино театрын замын баруун урд)09:00-17:00
Дархан плаза т/тБГД, 9-р хороо, Дархан нэхий компанийн байр, 1 давхарт
(3, 4-р хорооллын эцэст И-Март худалдааны төвийн зүүн талд)
09:00-17:00
Чингэлтэй т/тЧД, 2-р хороо, Баруун 4 зам, Голомт хотхоны замын эсрэг талд09:00-17:00
17-гийн буудал т/тЧД, 13-р хороо, “Далай хүү” худалдааны төвийн 1 давхарт09:00-17:00
Нарантуул т/тБЗД, Нарантуул ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1 давхар10:00-18:00
/Мягмарт амарна/
Их зах т/тБЗД, Нарантуул ОУХТ, өргөтгөлийн зах дотор10:00-18:00
/Мягмарт амарна/
Дөчин мянгат т/тСБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк09:00-17:00
Хүнсний нэг т/тСБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк09:00-17:00
Үйлдвэр комбинат т/тХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК байр09:00-17:00
Номин Юнайтед т/тХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 1 давхарт09:00-17:00
Сонгинохайрхан т/тСХД, 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэл гудамж,
Содон хорооллын 103-р байрны 106 тоот
09:00-17:00
Зүүнсалаа т/тСХД, 7-р хороо, Баянхошуу 40-20а тоот, Сувдан төв09:00-17:00
Ард т/тЧД, 1-р хороо, 1-р 40 мянгат 8,9-р байрны дунд
(хуучнаар “Ард кино театр”-ын урд талд)
09:00-17:00
Драгон т/тСХД, 29 хороо, Драгон автотерминал байрны 2 давхарт09:00-17:00
Цамбагарав т/тСХД, 15-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 44-р байр (Цамбагаравын автобусны буудлын баруун талд)09:00-17:00
Багануур төв т/тНаран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 9-1 тоот09:00-17:00
Багануур Гүн галуут т/тНаран хороолол, 5-р хороо, Залуус хэсэг09:00-17:00

Хавсралт-2
Орон нутагт нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд

АймагТооцооны төвийн нэрАлбан ёсны дэлгэрэнгүй хаягЦагийн хуваарь

/Даваа-Баасан/
Дархан-УулИх сургууль т/тДархан сум, 12-р баг, Найрамдал талбай дахь Дархан салбарын байр 1 давхарт09:00 - 17:00
Төв т/тДархан сум, 5-р баг, ХААН Банк09:00 - 17:00
ОрхонОюут т/тБаян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ зочид буудлын урд Оюут төвд09:00 - 17:00
Төв т/тБаян-Өндөр сум, Согоот баг, Баян худалдааны төвийн баруун талд09:00 - 17:00
Баян-ӨлгийӨлгий т/тӨлгий сум, 5-р баг08:00 - 16:00
Төв т/тӨлгий сум, 5-р баг08:00 - 16:00
БаянхонгорХонгор т/тБаянхонгор сум, 1-р баг, Жаргалант төвийн 1 давхарт09:00 - 17:00
Төв т/тБаянхонгор сум, Номгон 1-р баг, Булган худалдааны төвийн урд09:00 - 17:00
Говь-АлтайБаяншанд т/тШинэ Алтай захын конторын 1 давхарт /Баасан, бямба гарагт амарна/09:00 - 17:00
Төв т/тЕсөнбулаг сум, Хантайшир гудамж, Харзат баг, Аймгийн төв талбайн баруун хойд талд09:00 - 17:00
Дорноговь аймгийн Замын-ҮүдЗамын-Үүд т/тЗамын-Үүд сум, 1-р баг, Ханшонхор буудлын замын эсрэг талд09:00 - 17:00
Хороолол т/тЗамын Үүд сум, 1-р баг, Ардчилсан намын байр 1 давхарт09:00 - 17:00
ДорнодТөв т/тХэрлэн сум, 7-р баг, ХААН Банк09:00 - 17:00
Хэрлэн т/тХэрлэн сум, 6-р баг, 19-р байр09:00 - 17:00
ЗавханАрал т/тУлиастай сум, Богдын гол баг09:00 - 17:00
Төв т/тУлиастай сум, Жинст баг09:00 - 17:00
ӨвөрхангайДэлгэрэх т/тАрвайхээр сум, 3-р баг, Техникийн захын хойно09:00 - 17:00
Төв т/тАрвайхээр сум, 5-р баг09:00 - 17:00
ӨмнөговьТөв т/тДаланзадгад сум, 3-р баг09:00 - 17:00
Даланзадгад т/тДаланзадгад сум, 3-р баг09:00 - 17:00
СэлэнгэГааль т/тСүхбаатар сум, 3-р баг, Гаалийн байран дотор09:00 - 17:00
Төв т/тСүхбаатар сум, 6-р баг09:00 - 17:00
ТөвЗуунмод т/тЗуунмод сум, Худалдааны гудамж09:00 - 17:00
Нэг цэг т/тЗуунмод сум, 1-р баг, ЗДТГ-ын баруун талд09:00 - 17:00
УвсДөрвөн зам т/тУлаангом сум, 4-р баг08:30 - 16:30
Төв т/тУлаангом сум, 5-р баг08:00 - 16:00
ХовдЖаргалант т/тЖаргалант сум, Цамбагарав баг08:00 - 16:00
Төв т/тЖаргалант сум, Жаргалан баг08:00 - 16:00
ХөвсгөлДэлгэрмөрөн т/тМөрөн сум, 8-р баг09:00 - 17:00
Төв т/тМөрөн сум, 7-р баг09:00 - 17:00
ХэнтийТөв т/тӨндөрхаан хот, 3-р баг, Тээвэрчдийн гудамж, 4-55, Аймгийн спорт хорооны хойд талд09:00 - 17:00
Хэрлэн т/тХэрлэн сум, 3-р баг, ЗДТГ-ын урд талд09:00 - 17:00



© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци