КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон ХААН Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэлийг хангаж байна. Энэхүү ажлын явцын мэдээллийг хүргүүлж байна.

  • Хадгаламжийн даатгалын корпорациас 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл, нөхөн төлбөрийн мөнгөн дүнг баталгаажуулах болон санхүүжилтийг шилжүүлэх ажил эхэлсэн бөгөөд нөхөн төлбөр авах нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийн овог нэр/нөхөн төлбөрийн мөнгөн дүнг тулган баталгаажуулах, цэгцлэх ажил хараахан дуусаагүй, бэлтгэл ажил үргэлжилж байгааг мэдэгдье.
  • Хадгаламжийн даатгалын корпорациас албан ёсны шийдвэр гарсны дараа, хуулиар заасан хугацаа буюу 2019 оны 4-р сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан ХААН Банкнаас нөхөн төлбөрийг өөрийн нэр бүхий тооцооны төвүүдээр нэгдсэн байдлаар олгож эхэлнэ.
  • Нөхөн төлбөрийг баталгаажуулах, санхүүжилт шилжүүлэх ажил дууссаны дараа нөхөн төлбөр олгож эхлэх огноо, ХААН Банкны салбар нэгжүүд, цагийн хуваарь болон бусад мэдээллийг хоёр байгууллагын цахим хаяг болон олон нийтийн сувгуудаар мэдээлэх болно.
  • Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагчдыг нэгдсэн байдлаар ХААН Банкинд шилжүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэсэн тул дараагийн сарын тэтгэвэр олгохоос өмнө санхүүжилт хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байна. Тэтгэвэр олгох салбар нэгжийг дүүрэг хороодоор нь хуваарилан энэ сарын сүүлээр мэдээлэх болно.
  • Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацийн www.dicom.mn цахим хаяг болон 11-370-000 утсанд хандан авна уу.

2019.04.15-ны өдөр


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци