Сэтгүүлчдэд зориулж сургалт зохион байгууллаа

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулж Монголбанкнаас зохион байгуулдаг ээлжит сургалтыг Хадгаламжийн даатгалын корпораци 2015 оны 11 сарын 13-ны өдөр хариуцан “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр зохион явууллаа.

ХДК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд зориулж:

1.      Дэлхийн санхүүгийн хямрал, түүний нөлөө

2.      Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

3.      Хадгаламжийн даатгалын тогтолцоо – Монголд

4.      Системийн ач холбогдол, бодит үр дүн

5.      Иргэдийн санхүүгийн боловсролд чиглэсэн Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа гэсэн сэдвүүдийн хүрээнд сонирхолтой мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

 


© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци