Хадгаламжийн даатгал хямралаас хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ

Манай улсад зайлшгүй шаардлагатай байгаа “үнэт цаасны зах зээл болон хадгаламжын даатгалын тухай” хуулийн эрхзүйн орчныг сайжруулах талаар хэлэлцлээ. Хадгаламжын даатгалын хууль батлагдсанаар иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдлээс хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм.

Олон улсын практикт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх, бүтцийн өөрчлөлттэй холбоотой зардлыг бууруулах үүднээс хадгаламжын даатгалын функцийг төр дангаараа аль эсвэл хувийн хэвшлийн оролцоотойгоор бий болгох шаардлагатай гэж үздэг байна. Харин манай улсын хувьд төсөвт учруулах дарамтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хадгаламжийн даатгалын тогтолцоотой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг хараахан бий болгоогүй байгаа юм. Монгол Улс банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд 1995 оноос 2009 оны хооронд 340 орчим тэрбум төгрөгийн зардал гаргажээ.

Цаашид дотоод, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн хямрал гарахгүй гэсэн үндэслэл байхгүй тул төсөвт учруулах дарамтыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөх нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг батлан гаргах шаардлагатай болоод байгаа юм. Энэ ч үүднээс үнэт цаасны тухай хууль, хадгаламжын даатгалын тухай хууль батлаж УИХ-р хэлэлцүүлэхээр бэлтгэл ажилаа хангаад байна. Хадгаламжын даатгал хэрэгжиж эхэлсэнээр төр, иргэнд олон талын ач холбогдолтой юм.



© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци