Нээлттэй сонгон шалгаруулалтын зар

Албан тушаал

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт№1/
  • Гараар бичсэн өргөдөл
  • Доорх ерөнхий шаардлагуудын дагуу материал ирүүлэх

Нэр дэвшигчдэд тавигдах ерөнхий шаардлага.

/Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг/

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
    /Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа/;
  2. Ял шийтгэлгүй байх;
    /Цагдаагийн ерөнхий газраас “Ял шийтгэлийн тухай тодорхойлолт” авах/;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Корпорацийг удирдахад харшлахгүй байх;
    /Нэр дэвшигч нь өргөдөлдөө энэ талаар тодорхой бичих мөн хамгийн сүүлд ажиллаж байсан газраасаа ёс зүйн болон сахилгын зөрчил авагдаж байсан эсэх талаарх тодорхойлолт болон бусад баримт материалыг хавсаргасан байх/;
  4. Банк, санхүү, даатгал, эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх;
    /Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
  5. Банк санхүү даатгалын салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх;
    /Ажилласан жилийг тооцох Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудас болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны бичилт бүрэн хийгдэж баталгаажсан хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/;
  6. Төрийн улс төрийн удирдах албан тушаал хашдаггүй байх;
    /Нэр дэвшигчийн Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны бичилт бүрэн хийгдэж баталгаажсан хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх. Мөн нэр дэвшигч нь аль нэг намын гишүүн бол намын удирдах албан тушаал хашдаггүй талаарх тодорхойлолт хавсаргах, намын гишүүн бус хүнд тус шаардлага хамаарахгүй болно/;
  7. Банк, санхүүгийн байгууллагад ажилладаггүй байх;
    /Нэр дэвшигчийн Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны бичилт бүрэн хийгдэж баталгаажсан хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/;
  8. Банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх;
    /Нэр дэвшигч нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох“Хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа”-г гаргуулан авсан байх/;
  9. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
    /Нэр дэвшигчийг аливаа хуулийн этгээдэд ажиллаж байх хугацаанд тухайн аж ахуйн нэгж нь төлбөрийн чадваргүйд тооцогдож дампуурсан, татан буугдсан бол холбогдох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хавсаргах/

Жич: Нэр дэвшигч нь гаргасан өргөдөл болон түүнд хавсаргасан бусад баримт материалын үнэн зөвийг бүрэн хариуцах бөгөөд худал мэдээлэл гаргасан тохиолдолд өргөдөл гаргаагүйд тооцож шалгаруулалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Материал хүлээн авах хугацаа

Цар тахлын үеийн онцгой байдалтай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар материал хүлээн авах хугацааг сунгасан болно.

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-91, Санроуд байр, 3 давхарт, Дотоод аудитын албанд хүргүүлэх.
Холбоо барих утас: 70008448



© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци