Үнийн санал авах урилга

“Хадгаламжийн даатгалын корпораци”-иас сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос тус корпорацын “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт”-ыг боловсруулах ажлыг гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал боловсруулах ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, мэдээллийг доорх хаягаар авч болно. /Худалдах үнэ-50.0 мянган төгрөг/

Үнийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 19 өдрийн дотор битүүмжлэн Хадгаламжийн даатгалын корпорацийн 3 давхарт Оффис менежэр албан тушаалтай А.Шүрэнцэцэгт хүлээлгэн өгөх буюу Хадгаламжийн даатгалын корпорацын baterdene@dicom.mn гэсэн цахим хаягаар ирүүлнэ үү.
Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 12 дугаар сарын 20 –ны өдрийн 11.00 цагт Хадгаламжийн даатгалын корпорацын хурлын өрөөнд нээнэ.

Үнийн санал хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, Нарны зам 91, Санроуд оффис. Утас: 70108333

Ерөнхий нягтлан бодогч Г.Бат-Эрдэнэ

Хадгаламжийн даатгалын корпораци



© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци