Хадгаламжийн даатгалын хамрах хүрээ

Хадгаламжийн даатгалын хамрах хүрээ

Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн дансны нийт 20 сая хүртэлх төгрөгийг (гадаад валют) даатгана. Хадгаламжийн даатгалд иргэн, хуулийн этгээдийн харилцах, хадгаламжийн данс хамрагдсан байдаг.

Хадгаламжийн даатгалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсад даатгалын хамрах хүрээнд хязгаар тогтоодог үндсэн зарчим бий. Энэ нь банкны санхүүгийн сахилга батыг сайжруулж Морал хазард-ийг бууруулснаар жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах төдийгүй улсын төсөвт учрах эрсдэлээс хамгаалах шилдэг туршлага болсон юм.

Монгол улс олон улсын туршлагын дагуу хуулиар даатгалын хамрах хүрээг 20 сая төгрөгөөр хязгаарласан нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг даатган хамгаалж байна.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]