Хадгаламжийн даатгалын системийн үндсэн зарчим

Хадгаламжийн даатгалын системийн үндсэн зарчим

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2008 оны 4 дүгээр сарын тайланд өнөөгийн ОУ-ын санхүүгийн хямралын үед хадгаламж эзэмшигчид үр нөлөөтэй нөхөн төлбөр олгох арга хэрэгсэл чухал болохыг онцолсон бөгөөд эрх бүхий байгууллагууд үр нөлөөтэй хадгаламжийн даатгалын системийн олон улсын зарчмыг гаргах шаардлагатай байгааг зөвшөөрсөн. Ийнхүү Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (ОУХДХ) болон Банкны хяналт шалгалтын базелын хороо (БХШБХ) хамтран ажлын хэсэг байгуулж, үр нөлөөтэй хадгаламжийн даатгалын системийн зарчмыг боловсруулан танилцуулснаар 2009 оны 6 сард “Хадгаламжийн даатгалын системийн үндсэн 18 зарчим”-ыг баталсан.

Энэхүү үндсэн зарчмуудын дагуу үнэлгээ хийх аргачлалыг ОУВС, Дэлхийн банк, Европын хороо, Европын Хадгаламжийн даатгагчдын чуулган, ОУХДХ, БХШБХ-тай хамтран 2010 оны 12 сард гаргасан байдаг бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны FSAP буюу Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр (ССҮХ) хууль тогтоомж, хадгаламжийн даатгалын систем ба түүний практик үр ашгийг үнэлэхдээ үндсэн зарчмыг ашигладаг. 2007-2009 оны дэлхий нийтийн хямрал хадгаламжийн даатгалын системд бодлогын өөрчлөлт авчирсан. Хямралын үе санхүүгийн системд итгэх хадгаламж эзэмшигчдийн итгэлийг бэхжүүлэх нь ямар чухал гэдгийг харуулсан. Олон оронд хадгаламжийн даатгалын түвшнийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих сангийн хэрэгслүүдийг бэхжүүлсэн бөгөөд зарим улсад шинээр баталгааны хууль гаргасан. Хадгаламж эзэмшигчдийг хамгаалах хэлбэр нь харилцан адилгүй ч бодлого тодорхойлогчид хадгаламж эзэмшигчдийн итгэлийг хадгалан үлдэх нь хамгийн чухал гэдэгт санал нэгдсэн байна. Хямралын нөлөөгөөр олон тооны хадгаламжийн даатгагч нөхөн төлбөр олгох болон бусад өөрчлөн байгуулах арга хэрэгслийг тусган чиг үүргээ өргөжүүлсэн байдаг. ОУХДХ-ны судалгаагаар өөрчлөн байгуулах үүрэг бүхий хадгаламжийн даатгагч байгууллага 2005 оноос 2011 он гэхэд 65 хувиар өссөн байна.

Энэ бүхний дүнд үндсэн зарчмын агуулга, хүрээг дахин хянан сайжруулах шаардлагатай хэмээн үзэж ОУХДХ-оос БХШБХ, ХДЕФ, ЕХ, СТБЗ, ОУВС, ДБ-ны төлөөллийг оруулсан хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Хамтарсан ажлын хэсэг ХДС-ийг илүү үр дүнтэй байх, үндсэн зарчмыг уян хатан, ОУ-ын стандартад нийцсэн байх зөв тэнцвэрт хүргэхэд чиглэсэн.

Үндсэн зарчмыг хийхдээ хууль зүйн болон бүтцийн хувьд өргөн хүрээтэй, дасан зохицох чадвартай байхаар зохиосон бөгөөд үр дүнтэй хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг дэмжихийг зорьсон. Мөн тухайн улсад хадгаламжийн даатгалыг үр дүнтэй болгохын тулд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах боломжийг нээлттэй орхисон. Үүний дүнд үндсэн зарчим 18-аас 16 болж, 2014 оны 11 дүгээр сард шинэчилсэн “Хадгаламжийн даатгалын системийн үндсэн 16 зарчим” батлагдсан.

Үндсэн зарчим нь шинээр хадгаламжийн даатгалын системийг байгуулах, одоо байгаа системийг үнэлэх гол удирдамж болдог ба хадгаламжийн даатгалын практик ач холбогдлыг сайжруулахад чиглэсэн.

Хадгаламжийн даатгалын системийн үндсэн 16 зарчим

  • Зарчим 1 – ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЗОРИЛТ
  • Зарчим 2 – ЧИГ ҮҮРЭГ БОЛОН БҮРЭН ЭРХ
  • Зарчим 3 – ЗАСАГЛАЛ
  • Зарчим 4 – БУСАД АЮуЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАРИЛЦАХ
  • Зарчим 5 – ХИЛ ДАМНАСАН АСУУДАЛ
  • Зарчим 6 – ХҮНДРЭЛИЙН ҮЕИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЯМРАЛЫН УДИРДЛАГЫН ҮЕД ХАДГАЛАМЖИЙН ДААТГАГЧИЙН ҮҮРЭГ
  • Зарчим 7 – ГИШҮҮНЧЛЭЛ
  • Зарчим 8 – ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
  • Зарчим 9 – САНГИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛОН ХЭРЭГЛЭЭ
  • Зарчим 10 – ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ
  • Зарчим 11 – ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ
  • Зарчим 12 – БАНК ДАМПУУРСАН ҮЕИЙН ТАЛУУДЫН ХАРИЛЦАА
  • Зарчим 13 – ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ЦАГ ХУГАЦААНД НЬ ОРОЛЦОХ
  • Зарчим 14 – ДАМПУУРЛЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ
  • Зарчим 15 – ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДЭД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ
  • Зарчим 16– АВЛАГА БАРАГДУУЛАХ
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]