Хадгаламжийн даатгалын хамрах хүрээ

Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламжийг даатгана. Хадгаламжийн даатгалд иргэн, хуулийн этгээдийн харилцах, хадгаламж хамрагдсан байдаг. Хэрвээ таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд хуулиар таньд даатгалын нөхөн төлбөр олгохгүйг анхаарна уу.

Таны Хадгаламжийн дэвтэр дээр “ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖ” гэсэн тэмдэг байгаа эсэхийг шалгаарай. Энэхүү голограм тэмдэг нь хадгаламж эзэмшигчийн хадгаламжийн дэвтэр нааснаар Хадгаламж даатгалын корпорациар таны нэг банкин дахь нийт 20 сая хүртэлх төгрөг ба гадаад валютын харилцах, хадгаламжийг даатгасныг илэрхийлнэ.

Хадгаламжийн даатгалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсад даатгалын хамрах хүрээнд хязгаар тогтоодог үндсэн зарчим бий.  Энэ нь банк санхүүгийн сахилга батыг сайжруулж Морал хазард-ийг бууруулснаар жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах төдийгүй улсын төсөвт учрах эрсдлээс хамгаалах шилдэг туршлага болсон юм.

Монгол улс олон улсын туршлагын дагуу хуулиар даатгалын хамрах хүрээг 20 сая төгрөгөөр хязгаарласан нь нийт хадгаламж эзэмшигдийн 99%-ийг даатган хамгаалж байна.


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци