Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

Хадгаламжийн даатгалын систем гэдэг нь банк хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд хадгаламж эзэмшигчдийг алдаглаас хамгаалах тогтолцоог хэлнэ. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах зорилготойгоор 2013 оны 1 сарын 10-нд “БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”  батлагдаж монгол улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болсон. Монголбанк банкийг албан татан буулгах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох тусгайлсан чиг үүрэг бүхий Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага бол Хадгаламжийн даатгалын корпораци юм.

  • Банкинд төгрөг болон гадаад вальютын харилцах, хадгаламжийн данстай иргэн, хуулийн этгээд даатгалд хамрагдана. Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны сонгосон харилцдаг банк тань хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалын хураамжийг таны өмнөөс төлдөг.
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд албан журмаар даатгалд хамрагдсан байдаг бөгөөд банк даатгалын хураамжийг улирал бүр төлдөг;
  • Банкийг албан татан буулгасан тохиолдолд хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх эсвэл банкны актив, пассивыг шилжүүлэх үед шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг;

 


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци