Бүтэц, зохион байгуулалт

 

Хадгаламжийн даатгалын корпорацийн хэлтсийн танилцуулга

Тамгын хэлтэс нь корпорацийн өдөр тутмын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалт, бичиг хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн дотоод болон гадаад сүлжээний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг бөгөөд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, Корпорацийн “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ёс зүйн дүрэм” болон бусад холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон ажилладаг.

Хөрөнгө зохицуулалт, санхүү бүртгэлийн хэлтэс нь корпорацийн сангийн хөрөнгийгБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, Хөрөнгө оруулалтын бодлого болон бусад хууль, журамд нийцүүлэн удирдах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг бөгөөд дотроо хөрөнгө оруулалт, санхүү, авлага барагдуулах бүтцээр чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Судалгаа, эрсдэлийн үнэлгээний хэлтэс нь даатгалын хураамжийг төвлөрүүлэх, сангийн эрсдэлийг үнэлэх зорилгоор гишүүн банкуудын тайланд дүн шинжилгээ хийх, хадгаламжийн даатгал болон банк санхүүгийн судалгааг тогтмол хийх, түүнчлэн олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, корпорацийн үйл ажиллагааны ил тод байдал, үнэн зөв мэдээллийн талаар олон нийтийг мэдээллээр хангах, дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажилладаг.


© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци